Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт ажиллаж, Сүмбэр сумын иргэдтэй уулзаж байна. Уулзалтын дараа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзах юм.

Говьсүмбэр аймаг нь 5388 өрх, 17500 орчим хүн амтай ба 2019 онд улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Мөн 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил 92.5 хувьтай байна.

Тухайлбал, 640 хүүхдийн сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэгийн ажил хийгдэж байгаа юм. Аймгийн хэмжээнд дундаж цалин 918 мянган төгрөг байгаа нь улсдаа дөрөвдүгээрт бичигдэж байна.