Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж Шинэ сум төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Төслийн хүрээнд Засаг даргын тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилгыг ашиглалтад оруулжээ. 

Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, ААН, байгууллагыг дулаанаар хангах гурван уурын зуух барьж байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жилийн есдүгээр сард Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзаж Халх гол сумыг шинэчлэх төслөө танилцуулснаар Оросын тал санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон юм. 

Мөн Халх гол сумын бүтээн байгуулалтад зориулан Роснефть компани найман сая евро хандивласнаар газар шорооны ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн байна.