Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзлаа. Уулзалтын эхэнд Ж.Игга Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн байна. Ийнхүү тэд хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданы Бентю хотод 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж буй энхийг сахиулагч цэргүүдтэй уулзсан юм.

Энэ үеэр цэргүүдэд төрийн одон, медаль гардуулж, цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхжуулах асуудлаар ярилцсан байна.

Сонирхуулбал, манай улсын энхийг сахиулагчид НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа юм.