Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын Засгийн газрын дарга Дмитрий Медведевийн урилгаар энэ сарын 3-6-нд Орост албан ёсны айлчлал хийхээр боллоо.

Айлчлалын хүрээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, Дмитрий Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.

Үүнээс гадна энэ сарын дөрвөнд Москвад болох Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт бизнес форум, Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцоно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн сүүлд буюу 10-р сарын 10-12-нд Казахстанд албан ёсны айлчлал хийсэн юм.