У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж Сүмбэр ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцлаа.

Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол нийт ургац хураалт 60 хувьтай байна. Цас орсны улмаас үр тариа налсан учир самнаж авах техник ашиглаж байгаа гэнэ. Энэ үеэр У.Хүрэлсүх, иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал гэдгийг онцолсон байна.

Энэ жил урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, 426 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах төлөвтэй байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр суманд мөн ажиллан ургац хураалт, хадлангийн явцтай танилцана.

Сануулбал, Засгийн газар тавдугаар сард долоон аймгийн 66 сумын 113 багийг тариалангийн бүс нутаг болгон зарласан юм.