Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд хийх албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт Казахстаны нийслэл Нурсултан хотын олон улсын нисэх буудалд газардлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монголоос Казахстанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга, Казакстаны худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев нар угтан авсан байна. 

Албан ёсны айлчлал энэ сарын 12-нд дуусах ба хоёр орны Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстаны анхны ерөнхийлөгч Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана.