Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орост хийж буй айлчлалынхаа хүрээнд Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийж, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Мөн Оросоос Хятад руу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай ярилцаж, судалгааны ажил эхлүүлэх болсноо мэдэгджээ. 

Үүний дараа Москвагийн олон улсын худалдааны төвд болж буй хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой форумд үг хэлж, Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон байна. 

Тус үзэсгэлэнд манай улсын 50 гаруй бизнес эрхлэгч, томоохон экспортын компаниуд оролцож, цаашид хамтран ажиллах санамж бичигт зурсан юм. Мөн манай улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. 

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулбал жилд гурван тэрбум доллар авна гэж эдийн засагчид тооцоолсон юм.