Ерөнхийлөгч Х.Баттулга зохиогдсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ өсвөрийн жүдо бөхийн тэмцээнийг үзэж, ялагчдад шагнал гардууллаа.

Түүнтэй хамт Оросын ерөнхийлөгч Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ хамт үзсэн юм. Тэмцээн уулзалтын хоёр дахь өдөр болсон ба Орос, Япон, Монгол, Хятад, Солонгосын өсвөрийн тамирчид хүч үзсэн байна.

Тэмцээнд Оросын тамирчин түрүүлж, 2-р байрт Япон, 3-р байрт Солонгосын тамирчин оржээ. Энэхүү тэмцээн Путин, Шинзо Абэ нарын ивээл дор зохиогддог ба 2017 чуулга уулзалтаар мөн Х.Баттулга, Путин, Шинзо Абэ нар жүдо үзсэн юм.

Ийнхүү Х.Баттулга Путинтэй хамт гурав дахь удаагаа жүдо үзэж байна. Тодруулбал, 2017 оны Унгарт болсон жүдо бөхийн ДАШТ-ийг тэд хамт үзсэн юм.