Сөүл хотын дээд шүүхээс ерөнхийлөгч асан И Мён Багт 23.2 сая долларын торгууль, 20 жилийн хорих ял оноожээ. Тэрээр 2013 оны гуравдугаар сард авлига авсан, хууль бусаар мөнгө олсон, эрх мэдлээ буруугаар ашигласан зэрэг 16 зүйл ангиар баривчлагдсан юм.

Тухайлбал, И Мён Баг тагнуулын газар, банк санхүүгийн байгууллага, улс төрчдөөс авлига авч байсан юм.

Түүнчлэн нууцаар эзэмшдэг Америкийн ДАС авто машины сэлбэг үйлдвэрлэгч компаниараа дамжуулан Самсунгаас олон сая доллар салгасан байна.

Мөн тэрээр тэтгэвэрт гарсныхаа дараа төрийн нууцтай холбоотой бичиг баримтыг Засгийн газрын ордноос гэр лүүгээ зөөж байжээ.

Эх сурвалж: Xinhua, Korea times