Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-5-нд Оросын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Дорнын эдийн засгийн чуулга нь Оросын ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгаар тав дахь жилдээ зохиогдож байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ төрийн тэргүүн, ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцох юм. Мөн зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ерөнхийлөгч Х.Баттулга, Путин, Ши Жинпин нартай хоёр талт уулзалт хийсэн юм.  Энэ үеэр Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг дэмжсэн байна.