Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадын ерөнхийлөгч Ши Жинпиний урилгаар энэ сарын 24, 25-нд тус улсад төрийн айлчлал хийж, энэ сарын 26-28-нд Бээжин хотод болох Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцох юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга анхны төрийн айлчлалынхаа хүрээнд Ши Жинпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэх юм.

Ерөнхийлөгчтэй хамт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хятадад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.