Айлчлалын хүрээнд Сооронбай Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах юм. Мөн Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй байна.

Албан ёсны айлчлалын дараа буюу энэ сарын 13-14-нд ерөнхийлөгч Х.Баттулга Киргизийн Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлнэ. Түүнчлэн Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцох юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 24, 25-нд Хятадын ерөнхийлөгч Ши Жинпиний урилгаар төрийн айлчлал хийжээ. Энэ нь түүний анхны төрийн айлчлал байсан ба Ши Жинпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр хийсэн юм.