Ерөнхийлөгч Х.Баттулга Пүрэв гарагт захирамж гаргаж, Ч.Хурц, Ж.Бямба нарыг өөрийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо.

Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямба, хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц нар Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.

Мөн Ерөнхийлөгч УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулдаг болох хуулийн төсөл санаачлаад байгаа юм.

Сануулахад, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан Дөлгөөн оргил ХХК нь ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон юм. Иймд Ж.Цэсэнг өнгөрсөн 11-р сард ажлаас нь чөлөөлжээ.