Ерөнхийлөгч Х.Баттулга зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал зэргийг үндэслэн дээрх зарлигийг гаргасан байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр дээрх 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэх амлалт өгсөн нь баримтаар нотлогдсон гэнэ. Эдгээрийн найман шүүгчийн бүрэн эрхийг Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоотойгоор түдгэлзүүлсэн байна.

Сануулбал, ТББ болон иргэдийн төлөөлөл энэ сарын 25-28 хүртэл Улсын дээд шүүхийн шүүгч нарыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа юм. Тэд хэлэхдээ, “шударга бусын хонгилын шүүгч нар байгаа цагт шүүхэд шударга ёс тогтохгүй” гэжээ. 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчид: 

  • Б.Цолмонбаатар – СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • Б.Сайханцэцэг – ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  • П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • С.Амардэлгэр – БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Т.Энхжаргал – БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • П.Туяат – ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.