УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 70.7 хувийн саналаар үргэлжилж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Санал хураалтад 53 гишүүн оролцсон ба 64.2 хувийн саналаар хоригийг хүлээн авлаа. 

Ерөнхийлөгч есдүгээр сарын 20-нд Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73-р тогтоолд хориг тавьсан юм. 

Тэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль бусаар явагдсан гэж үзсэн байна. 

Ийнхүү УИХ хоригийг хүлээж авснаар Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтуудыг дахин нягтлахаар боллоо.