УИХ-ын чуулганы хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, 79.1 хувийн саналаар хүлээж авахаас татгалзлаа. Ерөнхийлөгч энэ сарын 15-нд Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

Тэрээр Татварын багц хууль нь үндэсний эрх ашигт үл нийцэх сөрөг үр дагавартайгаас гадна томоохон уул уурхайн компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, ААН-ийн татварын тэгш бус байдлыг үүсгэх сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ерөнхийлөгч хуулиа ойлголгүйгээр хориг тавьсан” гэж мэдэгдсэн юм.

Х.Баттулга ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоо, 2017, 2018 оны төсөвт хориг тавьж байсан ч УИХ нэгийг нь ч хүлээж аваагүй юм. Ийнхүү УИХ уламжлалынхаа дагуу тав дахь хоригийг нь мөн л хүлээж авсангүй.