Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12-р сард олгох журмын дагуу энэ сард 30 суралцагчид олголоо. 

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан ба нэгдүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, хоёрдугаар шатанд бичиж ирүүлсэн эссег 50 хүртэлх оноогоор дүгнэсэн байна. 

Тэтгэлэг авсан хүмүүс дараах шалгуурыг 50-иас дээш хувьтай хангасан юм. Үүнд, 

  • Хичээлийн жилийн дөрвөн улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;
  • Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;
  • Суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;
  • Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.