Иргэдийн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтран шалгалт хийхэд голын мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчил илрүүллээ.

Тодруулбал, Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт нэр бүхий иргэд Ерөө голын голдиролд мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ. Тиймээс зөрчлийг таслан зогсоож, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Ерөө голын гольдрилд хууль бусаар ашигт малтмал олборлож байна

Иргэдийн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран 2019.03.05-ны өдөр Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт нэр бүхий иргэд Ерөө голын гольдрил дотор мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Thursday, March 7, 2019

Энэ мэт уул уурхай, хууль бус алт олборлолт, барилга байгууламж, иргэдийн зохисгүй хандлагаас үүдэн манай улсын нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Тухайлбал, 2017 оны судалгаагаар манай улсад 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ.