Дорноговь аймагт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан энэ сарын 6-8-нд Дорноговь-Улаанбаатар хооронд зорчсон иргэдийн тоон мэдээллийг гаргалаа. 

Тоон мэдээллээс харахад Дорноговь аймгаас Улаанбаатарт 1507 иргэн ирснээс 1423 нь үлдэж, 84 нь хотоор дайрч өөр аймаг руу явсан байна. Хотод үлдсэн иргэдийн 672 нь Баянзүрх, 199 нь Сонгинохайрхан дүүрэгт очсон байгаа юм. 

Мөн үлдсэн иргэдийн 52 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин нь Дорноговь руу 1737 иргэн явснаас 1591 нь хотоос гарчээ. Хотоос гарсан иргэдийн дийлэнх буюу 47 хувь нь мөн Баянзүрх дүүргээс гарсан байгаа юм.