Судлаачид Мадагаскар арлаас заан шиг хэмжээтэй шувуудын 10 мянга гаруй жилийн настай чулуужсан яс олсон байна. Олдворыг хурц үзүүртэй зүйлээр зүссэн байгаагаас үзэхэд балар эртний хүмүүс уг шувууг агнаж хүнсэндээ хэрэглэдэг байжээ.

Заан шувууны ясан дээрх сорви

Мөн эрдэмтэд Мадагаскар аралд анхны хүн 2500-4000 жилийн өмнө ирсэн гэдэг байсан ч уг олдвороос үзэхэд хүмүүс 6000 орчим жилийн тэртээ тус аралд хөл тавьсан байна.

Аралд буусан хүмүүс шувууны тоо толгойг тэр дор нь цөөлөөгүй. Харин 1000 жилийн өмнө устаж үгүй болох хүртэл нь зэрэгцэн амьдарч байжээ.

Энэ талаар Их Британий амьтан судлалын нийгэмлэгийн эрдэмтэн, доктор Жеймс Хэнсфорд, “Эдгээр хүмүүс хаанаас ирсэн нь тодорхойгүй байгаа. Тэд тухайн үеийн биологийн төрөл зүйлд сөргөөр нөлөөлсөн ч аварга шувуудтай 9000 жилийн турш хамт амьдарсан” гэв.

Эрт үед Мадагаскарт Аепиорнис, Муллерорнис гэх заан шувууд өдгөө устаж үгүй болсон аварга мич зэрэг амьтадтай зэрэгцэн оршдог байжээ. Тэдний тоо толгой нэгэн үе олон байсан бөгөөд ойролцоогоор хагас тонн жинтэй, гурван мерт өндөр, жижиг динозавраас том өндөг гаргадаг байсан гэнэ.

Тахианы өндөгнөөс 150 дахин том заан шувууны өндөг

Эх сурвалж: BBC, Sciencemag