Хятад, Германы архелогичид Хятадын Памир уулан дахь 2500 жилийн настай булшны модны үртэс, шатсан чулуунаас каннабистай төстэй найрлагатай ургамлын ул мөр олжээ.

Судлаачдын хэлснээр тухайн үед каннабисийг оршуулгын ёслолын үеэр талийгаачтай харилцах зан үйлийн зорилгоор ашигладаг байсан байх магадлалтай юм. Ингэхдээ модон саван дотор халуун чулуун дээр шатааж хүж шиг хэрэглэдэг байх магадгүй гэнэ.

МЭӨ 4000 оны Зүүн Азид Каннабисын төрлийн ургамлыг тослог үр, олсыг нь ашиглахын тулд тарьдаг байсан ба энэ үеийн каннабис мансууруулах найрлага багатай байжээ.

Ихэнх эрдэмтэд анх Төв Азид каннабисыг татаж эхэлсэн гэж үздэг байсан ч энэ удаагийн судалгаагаар каннабисын анхны бодит нотолгоог олсон байна. Гэхдээ эртний хүмүүс оршуулгын ёслолд хэрэглэдэг байсан каннабисаа татдаг байсан эсвэл мансууруулах нөлөө өндөртэйг хэрэглэдэг байсан эсэх нь тодорхойгүй юм.

Эх сурвалж: CNN, Reuters