Нью-Йоркийн их сургуулийн археологичид эртний Хятадын Шан улсын үеийн булшнаас амьдаар нь оршуулсан гөлөгнүүдийн араг яс олжээ. Тэдний ихэнх нь зургаан сар ч хүрээгүй байсан учир эзэдтэйгээ хамт оршуулагдсан гэхээсээ илүү шашны золигт гаргах зорилгоор үржүүлсэн байх магадлалтай гэнэ.

Археологичид Шиаоминтун хотын 2000 гаруй оршуулгын газарт малтлага хийсний гурваны нэгээс нь нохойн шарил олсон байна.

МЭӨ 1766-1046 онд оршин тогтнож байсан Шан улсад нас барсан хүнийг хайртай хүн болон амьтных нь хамт оршуулдаг байжээ. Ингэхдээ ихэвчлэн гахай, нохойг золиосолдог байсан бөгөөд Евразитай худалдаа хийж эхэлснээр таван хошуу малыг мөн эзэнтэй нь оршуулж эхэлсэн байна.

Амьтдаас гадна татвар эм, боол, дайны хоригдлуудыг хөрөнгө, чинээтэй талийгаачидтай хамт оршуулдаг байсан ба тэднийг амьд байхад нь тамлан зовоодог байсан нь археологийн шинжилгээгээр тогтоогджээ. Харин нохойн үржил хаах мэс ажил тийм ч түгээмэл байгаагүй учир гөлөгнүүдийг хүний оронд золигт гаргах нь элбэг байсан гэнэ.

Эх сурвалж: All thats interesting, Newsweek