Юрийн галавын дунд үе буюу 163-174 сая жилийн өмнө могойнууд үүссэн ба энэ үед хойд мөчтэй байсан гэдгийг эрдэмтэд нотолжээ. 

Эрдэмтэд Нажаш рионегрина гэх могойны 90 гаруй сая жилийн настай найман гавлын ясыг Аргентинаас олсон байна. Уг могой нь гүрвэлтэй адил шанааны ястай ба могой шиг гавал, шанааг холбосон ясгүй байжээ. 

Энэхүү шанааны яс нь 100 орчим сая жилийн өмнө амьдарч байсан могойнуудад байсан юм. Мөн Нажаш нь говьд амьдардаг байсан ба 70 жилийн турш хойд мөчтэй амьдарсан байна. 

Эх сурвалж: CNN, Science alert