Шинэчилсэн 20:32- Ерөнхийлөгч Х.Баттулга, Ши Жинпин нар уулзаж, манай улс Хятадад 30 мянган толгой хонь хандивлалаа.

Үүний хариуд Ши Жинпин "Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” гэх Күнзийн сургаалийг хэлээд, энэ удаагийн айлчлал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан гэжээ. Мөн уулзалтын үеэр коронавирустэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Ерөнхийлөгчийн айлчлал ийнхүү өндөрлөж, эх орондоо эргэн ирж хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдсан юм. Ерөнхийлөгчтэй хамт гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хятадад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж байгаа ба айлчлалын хүрээнд Хятадын дарга Ши Жинпин, ерөнхий сайд Ли Көцян нартай уулзана. Уулзалтын үеэр цаг үеийн асуудлыг хэлэлцэх товтой байна. 

Энэ удаагийн айлчлал нь Монгол Хятадын итгэлцлийг бэхжүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад түлхэц болох гэнэ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ши Жинпиний урилгаар Хятадад айлчилсан юм. 

Энэ үеэр манай улсаас мах болон ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг Хятадын тал бүрдүүлэхээр тохиролцсон байна.