Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тооцох заалт оруулсан юм.

Үүнтэй холбоотойгоор авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших боломж бүрдсэн хэмээн зарим улс төрч үзэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Харин өнөөдрийн чуулганы үеэр ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж энэ талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “2017 оны Зөрчлийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаа, Эрүүгийн хуулийг хүчээр өөрчлөн баталсан. Ийм холион бантанг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар өөрсдөө хийчихээд над руу дайрч байна” гэлээ.

Мөн тэрээр Эрүүгийн болон Шүүхийн хуулийг цогцоор авч үзэн УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор Ерөнхийлөгчөөс ирсэн саналыг бэлтгэн яамдаас санал авч эргэлтэд гаргана гэсэн юм.