Энэтхэгийн Шинэ Дэли хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрч өдөр тутмын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин ихэссэн байна. Улмаар нийтийн эрүүл мэндийн онц байдал зарлаж сургууль, цэцэрлэгийг хааж нислэгүүдийг цуцалсан байна. 

Иргэдийн зүгээс утааг бууруулах тал дээр арга хэмжээ авахыг Засгийн газраасаа шаардсаар байгаа юм.  Гэвч тус улсын эрүүл мэндийн сайдын нэгэн жиргээ олны уур бухимдлыг төрүүлсэн байна. Сайд Харш Вархан, “Лууван нь А витамин, кали, антиоксиданттай учир шөнийн харааг сайжруулж, агаарын бохирдлын хорыг биеэс зайлуулна. Иймд лууван идэж эрүүл мэндээ хамгаалаарай” гэж жиргэжээ. 

Нийгмийн сүлжээний ихэнх хэрэглэгчид Варханы уг жиргээнд дургүйцлээ илэрхийлсэн ба “утаатай тэмцэхийн тулд яагаад лууван идэхийг сурталчлаад байгааг ойлгохгүй байна” гэжээ.  

Иргэдээс гадна алдартнууд ч Дэли хотын утаа хэрээс хэтэрсэн гэдгийг хэлж байгаа юм. Тухайлбал, жүжигчин Приянка Чопра инстараммдаа өөрийн утааны багтай зургаа нийтлээд, “Энд зураг авалт хийхэд хэцүү байна. Ийм нөхцөлд амьдрах ямар болохыг төсөөлөхөд ч бэрх юм” гэжээ. 

Энэтхэгт 2015 онд 2.5 сая хүн агаарын бохирдлоос болж нас барсан юм. 

Эх сурвалж: Mashable india, RT