ХЗДХЯ-ны Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөр Еврофарм ХХК-ний нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Энэхүү тоног төхөөрөмжийг  нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах юм.

Хүлээн авсан эмнэлгийн тоног төхөөрөмжид ариутгагч автоклав, эмийн хөргөгч, ариутгалын дизкамер, даралтын аппарат, сахарын аппарат, сахарын оношлуурын тест зэрэг зургаан нэр төрлийн 191 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүлжүүлэх байрны орчин нөхцөл тулгамдсаар ирсэн ба нийт эрүүлжүүлэх байрууд шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. 

Харин ийнхүү эрүүлжүүлэх байрнууд эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болсноор ажилчид болон албадан саатуулагдаж буй иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 38 эрүүлжүүлэх байр байгаагаас нийслэлийн хэмжээнд 10 нь үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн эрүүлжүүлэн саатуулах байранд энгийн өдрүүдэд 180-220 хүн саатуулагддаг бол баяр ёслолын үеэр энэ ачаалал хоёр дахин нэмэгддэг байна. 

Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг хүлээн авлаа