Эрүүл  мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах өдөрлөг боллоо. Өдөрлөгийн хүрээнд хот хөдөөгийн 30 гаруй байгууллагаас 280 шахам сул ажлын байрны мэдээлэл ирсэн байна.

Тухайлбал, Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх нялхас, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал зэрэг 17 байгууллага сул ажлын байрны мэдээллээ танилцууллаа.

Уг өдөрлөг нь эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрыг нөхөж, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээллээр хангах зорилготой байна.

Мөн энэ үеэр цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэж нэгдсэн сан үүсгэжээ.

Сонирхуулбал, эмч сувилагчийн цалинг ажлын нөхцөл, албан тушаалын зэрэгтэй нь холбогдуулан 12-30 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаж, есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Мөн сувилагчийн ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулахаар болсон юм.