Бид тоймлоё, Та унш

2019.11.27 Лхагва                                          -12°C 2,710.51 Нас ахар болно

Чухлыг тоймлоё 


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт баталгаажлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг ёсчилж, гарын үсэг зурснаар нэмэлт өөрчлөлт баталгаажиж, 2020.05.25-аас мөрдөхөөр боллоо. Тэрээр ЗГ-ын 4-с дээшгүй гишүүн давхар дээлтэй байх заалтад хориг тавина гэж байсан ч ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан юм. 

Ерөнхийлөгч юу гэв? 

“Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд энэ удаад өөрчлөхгүй бол дахиад 8 жил хүлээхэд хүрнэ. Иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх зарчмын үүднээс нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зүйтэй гэж үзсэн” гэв. 

Тойм 

Монгол улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан ба энэ удаад 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд баталж, 1940, 1960 онд шинэчилсэн байна. Харин одоогийн шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан юм.


Замын ойролцоо амьдрах аюултай 

Замаас 50 м дотор амьдардаг хүүхдийн уушгины өсөлт удааширч, хорт хавдрын эрсдэл ихэсдэг гэнэ. Учир нь машины утаа уушгинд сөрөг нөлөөтэй ба хүүхдүүд бронхитоор өвчлөх эрсдэлтэй юм. Мөн агаарын бохирдол нүдний даралт ихсэх, ой санамж муудах, салгалах, нярайн эндэгдлийг нэмэгдүүлнэ. 


Сүүлчийн цагаан хирсийг дахин амилууллаа

Английн уран бүтээлч амьтны хүрээлэнгийн архив, компьютер, хиймэл оюун ухаан ашиглан хирсийг дижитал хувилбараар бүтээжээ. Хирсний бичлэг 6 мин үргэлжлэх ба хүмүүст ховордсон амьтдаа устахаас нь өмнө хамгаалахыг уриалсан байна. Дэлхийн сүүлчийн цагаан хирс 2018 онд үхсэн юм.

Таны сонорт


Image result for notebook icon" И-мэйл хэрхэн зөв бичих вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр