Сиара гэх шуурга Их Британи болон Ирландын эргээс эхлэн Польшийг дайран өнгөрч их хэмжээний хохирол учруулаад байна. Шуурга одоо Польшоос урагшаа чиглэх төлөвтэй байгаа учир Румын, Испани зэрэг улсад анхааруулга өгчээ. 

Шуурга 150-250 км/цагийн хурдтай байгаа ба дайран өнгөрсөн улсуудад нийт 236 мянган айл цахилгаангүй болж, гурван хүн амь насаа алдаад байна. Одоогоор сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм. 

River Nith at Whitesands

Одоогоор 200 орчим байшин барилга сүйдсэн бөгөөд зарим замууд эвдэрсэн байна. Европын удирдлагууд шуурганд өртсөн хүмүүст туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлсэн юм.   

Эх сурвалж: FoxNews, BBC