Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Европ Хятадыг холбосон 2000 км авто замын төслийг баталлаа. Энэхүү Өмнөдийн зам нь Беларусийн хилээс Казахстаны хил хүртэл үргэлжлэх бөгөөд 9.5 тэрбум долларын өртөгтэй юм.

Замын өртгийг Хятадын тал бүрэн хариуцах ба одоогоор зам тавих газрын 80 хувийг худалдаж аваад байна. Харин Хятадын талаас хил хаах зэрэг улс төрийн асуудлыг зохицуулахад Оросын засгийн газраас 550 сая гаруй долларыг төсөвлөхийг хүсжээ.

Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин 2013 онд Хятадыг Ази, Африк, Европтой холбох авто зам, боомт, төмөр зам барих Бүс ба зам санаачилгыг танилцуулсан юм.

Өмнөдийн зам нь Бүс ба зам санаачилгын нэг хэсэг бөгөөд Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадад айлчлах үеэрээ уг санаачилгад хамтарч ажиллахаа мэдэгджээ.

Эх сурвалж: CNNRT