Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарттай уулзлаа. Уулзалтаар 2024 он хүртэл манай улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг боловсруулах асуудлаар санал солилцсон юм.

Хариуд нь Чакрабарти хамтран ажиллах явцдаа жилд 1-2 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 200-250 сая еврогийн санхүүжилт олгох төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдлээ.

Уг санхүүжилтийг автозам, эрчим хүч, нийтийн тээврийн хөгжил, цэвэр, бохир усны систем зэрэгт зарцуулах төлөвтэй байгаа гэнэ.  Мөн ХАА, аялал жуулчлалын салбарын төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд тус банк манай улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгож, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж байсан юм.