Европын комисс валют худалдааны эвсэл байгуулсан олон улсын таван банканд 1.07 тэрбум еврогийн торгууль ногдууллаа. Үүнд Америкийн ЖиПиМорган Чэйс, Ситигруп, Их Британий Барклэйс, Шотландын RBS, Японы MUFG банкууд багтсан байна.

Эдгээр банкууд  2007-2013 онд Блумбергийн терминал компьютерийн программын чатаар нууц мэдээллээ солилцож, үйл ажиллагаа уялдуулснаар ямар валютыг хэзээ авч, зарахаа шийддэг байсан гэж Европын комисс мэдэгдлээ.

Уг шийдвэрийн талаар ЖиПиМорган Чэйс банк, “Хуучин ажилтныхаа гаргасан алдааг засахдаа таатай байна. Бид уг алдаанаас хойш үйлчилгээ сайжруулах тал дээр олон арга хэмжээ авсан” гэлээ. Мөн RBS, MUFG банкууд ч торгууль төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн байна.

Америкийн хууль зүйн департамент 2015 онд ЖиПиМорган Чэйс, Ситигруп, Барклэйс банкуудад 2.5 тэрбум гаруй долларын торгууль ногдуулж байсан юм.

Олон улсын зохицуулах банкны мэдээлснээр валютын зах зээл нь олон улсын санхүүгийн системийн томоохон хэсэг бөгөөд өдөрт таван триллион гаруй долларын худалдаа хийдэг байна.

Эх сурвалж: CNN, CNBC