HSBC буюу Хонг Конг, Шанхайн банкны корпораци 2019 оны жилийн тайлангаа гаргажээ. Тус банк нь дэлхийн 65 улсад үйл ажиллагаа явуулдаг ба 38 сая харилцагчтай байна. Нийт хөрөнгөөрөө дэлхийд долдугаарт, Европтоо хамгийн том банк юм. 

Тайлангаас харахад татварын өмнөх ашиг 33 хувиар буурч, 13.3 тэрбум болжээ. Үүнээс болж банкны хувьцааны үнэ 4.9 хувиар буурсан бөгөөд энэ онд дахин буурах төлөвтэй байна.

Иймээс 100 тэрбум долларын хөрөнгө, салбар банк зэргээ зарж, 35 мянган ажилтныг халахаар төлөвлөжээ. 

Банкны ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Ноел Күйнн хэлэхдээ, "2019 оны үйл ажиллагаа хангалтгүй байж, коронавирусийн тархалт, эдийн засгийн уналтаас болж ашиг багатай байх нь тодорхой байна" гэжээ.