Европын холбооны удирдлагууд Бруссельд хийсэн шуурхай уулзалтынхаа үеэр Брикситийн эцсийн хугацааг 10-р сарын 31 хүртэл хойшлуулахыг зөвшөөрлөө. Ингэснээр Их Британи ирэх сард болох Европын холбооны парламентын сонгуульд оролцох ёстой болжээ.

Европын консулын ерөнхийлөгч Доналд Туск уг шийдвэрийн талаар Их Британий ерөнхий сайд Тереса Мэйтэй уулзаж ярилцах гэнэ.

Тереса Мэйн боловсруулсан Европын холбооноос гарах гэрээг Их Британий парламентаар гурван удаа хэлэлцүүлсэн ч дэмжигдээгүй юм. Улмаар тэрээр Брикситийн хугацааг ирэх зургаадугаар сарын 30 хүртэл хойшлуулах саналыг энэ долоо хоногт Европын холбоонд гаргасан байна.

Их Британи өнгөрсөн сарын 29-нд Европын холбооноос гарах байсан ч гэрээ байгуулах асуудалд Их Британий парламентийн гишүүд санал зөрөлдсөний улмаас хугацааг хойшлуулахаар болсон юм.

Эх сурвалж: CNN, RT