Европын холбоо онлайн хайлтын системийн давамгай байдлаа буруугаар ашигласан гэж үзэн Гүүгл компанид 1.7 тэрбум долларын торгууль ногдууллаа.

Холбооны төлөөлөгчийн хэлснээр Гүүгл давуу байдлаа ашиглан 10 жилийн турш бусад вебсайтуудыг сурталчилгаа байршуулах боломжийг хаасан гэнэ. Гүүгл компани өнгөрсөн онд 31 тэрбум орчим долларыг сурталчилгаанаас олсон байна.

Гүүгл компаний зүгээс хэрэглэгчдийг ижил төрлийн худалдааны сайтууд руу шууд холбох, Европын хэрэглэгчээс аль хайлтийн систем ашиглахыг асуух зэргээр хайлтын системээ сайжруулна гэдгээ мэдэгджээ.

Европын холбоо 2017 оноос хойш Гүүгл компанид нийт 9.3 тэрбум долларын торгууль ногдуулаад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард өөрийн аппликейшнуудыг ухаалаг утсанд хүчээр суулгасан асуудалд 4.9 тэрбум, хэрэглэгчдийг өөрийн онлайн худалдааны сайт руу оруулдаг явдалд 2.7 тэрбум долларын торгууль тавьсан байна.

Эх сурвалж: CNN, The verge