Европын холбооны парламентийн гишүүдийн гуравны хоёрын саналаар Унгарын засгийн газарт сахилгын шийтгэл оноолоо. Ингэснээр Европын холбоо тус улсад сануулга өгч цаашид санал өгөх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч магадгүй юм.

Унгарын засгийн газар хэвлэл мэдээлэл, цагаачдын эрхийг зөрчих зэргээр Ардчилалын үнэ цэнийг алдагдуулсан байна. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сард төрийн бус байгууллагуудыг цагаачдад туслахыг хуулиар хориглосон байна.

Уг шийдвэрийг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан эсэргүүцэн Европын холбоог улсынх нь дотоод асуудалд оролцон хүчээр далайлган сүрдүүлж, гүжирдэж байна гэжээ.

Европын холбооны хуулийн долдугаар зүйлийн дагуу Унгар улсын санал өгөхийг эрхийг хураах гэж байсан ч Итали, Балгар, Германы төлөөлөгчид эсэргүүцсэн юм.

Уг хуулиар холбооны нэг ч гишүүн орон шийтгэгдэж байгаагүй юм. Харин өнгөрсөн 12-р сард Польшд мөн сахилгын шийтгэл оноосон байна.

Эх сурвалж: BBC, CNN