Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж Эверест уул хайлж амь эрсэдсэн уулчдын цогцос олдох нь ихэссэн талаар Непалийн судалгааны холбоо мэдээллээ.

Эверест ууланд 1922 оноос хойш 200 гаруй уулчин амиа алдсаны ихэнх нь цасанд дарагдсан гэнэ. Харин 4800 гаруй уулчин Эверест оргилд амжилттай гарсан байна.

Судалгааны багийнхан цогцоснуудын ихэнхийг тосгонд авчирдаг ба уулнаас буулгаж хүчрэхгүй тохиолдолд цас, чулуугаар булдаг байна. Учир нь уулын өндөрлөг хэсгээс цогцсыг буулгахад эрсдэлтэй бөгөөд өртөг ихтэй гэнэ. Харин энэ тал дээр Непалын засгийн газраас ямар нэг арга хэмжээ авдаггүй байна.

Эх сурвалж: BBC, CNN