Виктория Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг Кендалл Женнер нь супермодель, зар сурталчилгааны нүүр царай гэдгээсээ гадна Кардашияны гэр бүлийн гишүүн гэдгээрээ алдартай нэгэн билээ. Мөн Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Жордан Кларксон, Блейк Гриффин, Бен Симмонс зэрэг одууд, дуучин ASAP Rocky нартай үерхэж, шуугиан тарьж байсан юм. Ялангуяа өнгөрсөн жил эхнэр хүүхэдтэй сагсчин залуутай үерхсэн нь ихээхэн хэл ам дагуулж байсан. Тухайн үед Блейк Гриффин, Кендалл Женнер нар олны шүүмжлэлийг нэг их тоогоогүй ч, тэдний тус тусын завгүй карьер, байнгын аялан тоглолт зэрэг нь харьцааг хөндийрүүлж холдуулсан гэдэг.

Зураг: AP

Блейк Гриффинээс салсан Кендалл ч нэг их удалгүй Австрали гаралтай сагсан бөмбөгийн супер од Бен Симмонстой (дараачийн Леброн Жеймс гэгддэг) үерхэх болсон. Бен Симмонс дуучин Тинашетэй нилээд хугацаанд үерхсэн байсан ч, супермодель бүсгүйтэй танилцсан даруйдаа Тинашегээс салсан түүхтэй. Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Кендалл Женнерын шинэ болон хуучин найз залуу нь өөр хоорондоо сагсан бөмбөгийн талбайд ширүүн тулаан хийж, Кендалл ч тоглолтыг үзэн сонирхжээ.

Зураг: AP

Хамгийн сонирхолтой нь Леброныг Лейкерс рүү явснаас хойш багийн амжилт нь лигийн сүүлийг мушгиж буй Кливленд Кавальерс баг, тэр дундаа Кендаллын экс Жордан Кларксон энэ өдөр онцгой сайн тоглож, эксийнхээ шинэ найз залууг илүүрхсэн байна. Уг тоглолтонд Жордан Кларксоны тоглодог Кливленд Кавальерс баг Бен Симмонсын Филадельфия 76 багийг 121:112 харьцаатай буулгаж авчээ.

Зураг: Youtube.com

Дашрамд хэлэхэд Кендалл Женнер уг тоглолтыг үзэнгээ “нэг сумаар хоёр туулай буудсан” гэнэ. Найз залуугийнхаа тоглолтыг үзэхээс гадна, өөрийн эгч Клой Кардашияны найз залуу болох Тристан Томпсоныг ч давхар дэмжихээр иржээ. Кендалл Женнерийн эх нэгтэй, эцэг өөр эгч болох Клой Кардашиян энэ өдрийн тоглолтыг үзээгүй бөгөөд охин Трю Томпсоноо төрүүлээд хэдхэн сар болж байгаа юм.

Эх сурвалж: E Online