Монгол экспорт экспо-2019 үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-21-нд Мишээл экспод зохион байгуулагдана. Уг арга хэмжээг Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ба экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцох юм. 

Тухайлбал, арьс шир, ноос ноолуур, хэвлэл, сав баглаа боодол, барилгын материал, дахин боловсруулах, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдаална.

Түүнчлэн салбарын 85 жилийн ойн хүрээнд гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварын улсын анхдугаар уралдаан энэ сарын 20-нд ДМ шүүс ХХК-ийн гутлын үйлдвэрийн байранд болно.

Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын нийт зах зээлийн 2-5 хувийг эзэлдэг ба энэ нь өрсөлдөх чадвар, салбарын эрх зүйн болон бизнесийн таатай орчин тааруу байгаатай холбоотой юм.