Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын статистик тайлангийн систем болох / www.stat.eec.mn /-г нэвтрүүллээ.

Уг тайлангийн системээс шалгуулагчдын статистик мэдээлэл, шалгалтын ерөнхий статистик, даалгаврын статистик, сургуулийн мэдээлэл, дүн онооны мэдээлэл, даалгавар тус бүрийн хариултын шинжилгээ зэрэг ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой гэнэ.

Түүнчлэн шалгалтын даалгавруудыг агуулга, танин мэдэхүйн түвшнээр харьцуулах, шинжлэхээс гадна даалгаврын гүйцэтгэл, хариултын шинжилгээг аймаг, дүүрэг, сургууль, анги бүлэг бүрээр харах боломжтой гэдгээрээ давуу юм.

Энэ нь ЭЕШ-ын үр дүнг олон нийт болон багш, судлаачдад нээлттэй болгох, боловсролын салбарын эргэх холбоог сайжруулж, бодлого хэрэгжүүлэх, харьцуулсан үнэлгээ хийх зэрэг ач холбогдолтой байна.

Дашрамд дурдахад, энэ жил улсын хэмжээнд энэ жил 43846 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлж, шалгалт өгчээ.