Фэйсбүүк компани худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэх боломжтой Либра гэх крипто валютаа танилцууллаа. Уг валютыг 2020 оны эхний хагаст гүйлгээнд оруулах юм.

Мөн уг валютын гүйлгээг зохицуулж хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах Калибра гэх компанийг байгуулсан байна.

Тус компани нь WhatsApp, мессенжер, фэйсбүүкийн хэрэглэгчдэд зориулсан крипто хэтэвч гаргах бөгөөд үүнийг ашиглан онлайнаар болон тусгай валют солих цэгээс крипто валют худалдаж авах, бэлэн мөнгөөр солиулах боломжтой юм.

Харин Либраг сурталчилж холбоонд элсэх хүсэлтэй компаниудыг бүртuэх, үйлчлүүлэгчдэд хөнгөлөлт, урамшуулал олгох зэрэг үйл ажиллагааг Либрагийн холбоо ТББ хариуцах юм. Одоогоор тус холбоонд eBay, PayPal, Visa, Uber зэрэг 28 компани гишүүнээр элсээд байна.

Калибрагийн дэд ерөнхийлөгч Кевин Уейлсийн хэлснээр крипто хэтэвч нь хэрэглэгчийн мөнгийг аюулгүй хадгалж, бага шимтгэлтэйгээр шилжүүлэх боломж олгох гэнэ.

Фэйсбүүкийн хэрэглэгчид одоогоор PayPal, Venmo зэрэг үйлчилгээг ашиглан мөнгө шилжүүлдэг ч үүнд кредит карт, банкны данс шаардлагатай байдаг. Харин Либра крипто валютыг ухаалаг утастай хэн ч ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: TechcrunchThe verge