БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компаний Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал Жорж Чентэй уулзлаа. Уулзалтад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон цахим бичиг үсгийн сургалтыг нийслэлийн 20 сургуульд хэрэгжүүлж буй Фаро фаундейкшн байгууллагын төлөөлөл оролцсон байна. 

Ё.Баатарбилэг сайдын зүгээс олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, хуваалцах чадварт сургах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Харин Фэйсбүүкийн зүгээс виртуал бодит байдал буюу VR технологийг сургуулиудад нэвтрүүлж, хичээл сургалтыг илүү сонирхолтой болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн байна. 

Фэйсбүүк компаниас гаргасан судалгаагаар манай улс фэйсбүүк хэрэглээгээрээ өнгөрсөн онд Ази тивд нэгд, дэлхийд 10-т орсон байна.