Фэйсбүүк хаяг устах хугацаа 14 хоног байсан бол ирэх сард болох Америкийн конгрессын сонгуулиас болж уг хугацааг 30 хоног болгон сунгалаа.

Ингэснээр хэрэглэгч хаягаа бүрмөсөн устгах хүсэлт гарснаас 30 хоногийн дараа тухайн хаяг хаагдах бөгөөд гурван сарын дотор мэдээллийн сан дахь бүх зураг, пост зэрэг нь устгагдах юм.

Ингэх нь хэрэглэгчдэд бодлоо өөрчлөх хугацаа өгөхөөс гадна Фэйсбүүк компани ч хэрэглэгчээ хадгалж үлдэх давуу талтай гэнэ.

Эх сурвалж: USA Today, Verge