Фэйсбүүк, Инстаграм, Whatsapp аппликейшнуудын чат илгээх, нийтлэл бичих, стори хийх зэрэг үйл ажиллагаанд доголдол үүссэн байна. Фэйсбүүк компаний зүгээс уг асуудлын шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа ба ямар нэг кибер халдлага гараагүй гэж мэдэгдлээ.

Мөн хэрэглэгчид Фэйсбүүк хаягаараа Tinder, Spotify зэрэг аппликейшнууд руу нэвтрэх боломжгүй байгаа гэнэ.

Энэ төрлийн доголдол 2008 онд гарч байсан бөгөөд тухайн үед Фэйсбүүк ердөө 150 сая хэрэглэгчтэй байсан бол өдгөө сард 2.3 тэрбум хүн идэвхитэй хэрэглэдэг болжээ.

Эх сурвалж: The verge, BBC