Фэйсбүүк сүлжээ өнөөдрөөс лайкийн тоо нуух туршилтаа Австралид эхлүүлэхээр боллоо. Ингэснээр Австралийн фэйсбүүк хэрэглэгчид өөр хэрэглэгчийн постны лайкийн тоог харах боломжгүй болох юм. 

Харин зөвхөн өөрийн постны лайкийн тоог л харж болно. Энэ нь хэрэглэгчдийн дундах нийгмийн сүлжээний дарамтыг бууруулж харилцаа, агууламжийн чанарт анхаарах зорилготой гэж Фэйсбүүк компани тайлбарлаж байна. 

Уг шинэчлэлийг хийхэд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, гадуурхалтын эсрэг бүлгүүдтэй хамтран ажиллаж байгаа юм. 

Өнгөрсөн долдугаар сараас хойш Инстаграм сүлжээ лайк нуух туршилтаа Австрали, Шинэ Зеланд, Бразил, Канад, Япон, Итали, Ирландад хийжээ. Туршилтын дүнг нийтэд мэдээлээгүй ч лайкийн тоог нуух нь нийгмийн сүлжээний олны танил эрхмүүдийн бизнест сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. 

Эх сурвалж: CNET, BBC