Кибер аюулгүй байдлын UpGuard фирмийн судлаачдын мэдэгдснээр Фэйсбүүк сүлжээний 146 гигабайт хэмжээ бүхий лайк, коммент, хаягийн нэр зэрэг 540 сая гаруй мэдээлэл Амазоны серверт алдагджээ. Мөн Фэйсбүүкийн At the Pool аппликейшн 22 мянган хэрэглэгчийн нэвтрэх нууц үгийг ердийн текстээр хадгалж байсан гэнэ.

Гэвч эдгээр нь Фэйсбүүкийн системийн алдаа биш харин Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжийг бусад аппликейшнуудад олгодогтой холбоотой юм.

Фэйсбүүкийн журамд хэрэглэгчдийн мэдээллийг нийтийн дата сүлжээнд хадгалахыг хориглодог бөгөөд алдааны шалтгааныг тодорхойлохын тулд Амазонтой хамтран ажиллаж байгаа гэнэ.

Кембриджийн судалгааны фирмийн өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдсэнээр ерөнхийлөгч Доналд Трампийн сонгуулийн кампанит ажлын үеэр 84 сая гаруй хэрэглэгчийн мэдэлээлэл алддагдсан байна.

Фэйсбүүкийн зүгээс эдгээр мэдээлллийг нэгэн профессор судалгааны зорилгоор ашигласан гэжээ. Үүнтэй холбоотойгоор Их Британий засгийн газар өнгөрсөн 10-р сард Фэйсбүүкт 500 мянган паундын торгууль ногдуулсан байна.

Үүнээс гадна 2018 онд хакерууд Фэйсбүүкийн 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан юм.

Эх сурвалж: CNN, The guardian