Өөрийгөө бусадтай харьцуулах 

Фэйсбүүк найзынхаа амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулах нь нэг төрлийн сэтгэцийн өөрчлөлтийг бий болгодог. Үүнээс зайлсхийхийн тулд хүн бүхний амьдрал харилцан адилгүй гэдгийг ухаарч өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. 

Хаягдсан мэдрэмж төрөх

Найзууд тань таньгүйгээр кино үзсэн байхыг хараад хэнд ч хэрэггүй хаягдсан мэдрэмж төрөх нь бий. Гэвч гуниглаж суухын оронд таныг орхих ямар шалтгаан гарсныг тэднээс асуух нь зөв. Хэрэв таныг зориуд орхиж явсан бол илүү сайн найзууд хайсан нь дээр. 

Орчноос тусгаарлагдах

Фэйсбүүкээр огт танихгүй хүний хаягийг шалгаж байх хооронд та эргэн тойрондоо болж буй зүйлсээс хоцрох магадлалтай. Иймээс 10-15 минут фэйсбүүк оролдоод ахиж утсандаа ойртолгүй бусад ажлаа амжуулаарай. Мөн өглөө богино хугацаанд, ажлын дараа арай удаан гэх мэтчилэн өдөрт нэг, хоёр удаа л фэйсбүүкээ шалгах нь зөв. 

Эксийнхээ зургийг харсаар байх

Дургүй хүн эсвэл экстэйгээ фэйсбүүкийн найз хэвээр байх үед тэднийг хэрхэн амьдарч байгаа талаар байнга сонирхсоор өөрт хамаагүй зүйлсээс таашаал авахад хүрдэг. Гэвч үүнээс ямар нэг эерэг үр нөлөө огт гарахгүй бөгөөд эксийн тань яаж амьдрах таны асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Цөөхөн лайк авсан мэт санагдах

Анх фэйсбүүк ашиглаж эхлээд дөрвөн лайканд л сэтгэл ханадаг байсан бол лайкны тоо ихсэх тусам танд олон найз нөхөдтэй мэт сэтгэгдэл төрж эхэлнэ. Хэрэв цөөхөн лайк авбал өөрийгөө голох сэтгэл төрдөг болох нь бий. Иймээс өөрт таалагдсан, бусдад хэрэгтэй зүйлсийг фэйсбүүктээ нийтэлвэл лайкны тоонд санаа зовохгүй. Мөн фэйсбүүкээс биш найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж урам авах хэрэгтэй. Учир нь нийгмийн сүлжээнээс сэтгэлзүйн хэрэгцээгээ хангана гэдэг нь сайхан санаа биш юм. 

Бусдын нийтлэлээс залхах 

Фэйсбүүкт нийтлэгдсэн бүх нийтлэл ядаргаатай санагдаж байвал нийгмийн сүлжээнээс түр завсарлага авсан нь дээр. Учир нь зөвхөн сөрөг нийтэлийг олж хараад байвал та фэйсбүүкийн давуу талыг ашиглахгүй байна гэсэн үг. Иймд нэг өдөр фэйсбүүкгүйгээр амьдраад үз. Хэрэв үүний дараа сэтгэл санаа тань сайжирч байвал эргээд фэйсбүүкээ ашиглаж болно шүү дээ. 

Фэйсбүүк хаягаа устгахыг хүсэх

Энэ нь таны фэйсбүүкийн хэрэглээ туйлдаа хүртэл дордсоны шинж. Гэхдээ фэйсбүүк ашиглах нь зарим нэг давуу талтайг бодолцож хаягаа устгалгүй үлдээж, гурван өдөр эсвэл долоо хоног фэйсбүүк оролгүйгээр сэтгэцийн эрүү мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Эцэст нь хэлэхэд таны амьдрал дэлгэцэн дотор биш дэргэд чинь байгаа гэдгийг санаарай. 

Эх сурвалж: Medium