Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг F8 бага хурлын үеэр үг хэлж, тун удахгүй шинээр танилцах үйлчилгээтэй болох гэж буйгаа хэлсэн юм.

Тэрээр “Facebook-т нийтдээ 200 сая хүн өөрийгөө ганц бие гэж тодорхойлсон байдаг. Энэхүү шинэ үйлчилгээ нь нэг удаа зугаацаад өнгөрөх бус урт хугацааны үерхлийг бий болгох зорилготой” гэжээ.

Танилцах үйлчилгээ Facebook дотор сонголтоор нэмэгдэх ба хэрэглэгчийн хувийн мэдээллийг чанд хадгална гэж Зукерберг хэлсэн юм. Танилцах үйлчилгээг ашигалхын тулд та өөрийн хаяг руугаа ороод баруун дээд буланд буй зүрхэн хэлбэртэй товч дээр дарж, зөвхөн өөрийн нэр буюу first name-ийг ашиглан шинээр хаяг нээх юм байна. 

Харин сонирхсон хүнийхээ танилцах хаягийг үзэхийг хүсвэл мөн л зүрхэн хэлбэртэй товч дээр нь дарж танилцах хүсэлт илгээж болно. Хэрэв тухайн хүн хүсэлтийг зөвшөөрвөл харилцах цонх бий болох юм байна.

Таны танилцах хаяг найзуудад тань огт харагдахгүй бөгөөд мессенжерт танилцахад зориулсан тусдаа inbox нээгдэнэ.

Эх сурвалж: CNN