Фэйсбүүкийн 600 сая хэрэглэгчийн нууц үг фэйсбүүкийн 20 мянга гаруй ажилтанд нээлттэй байсан гэж Krebsonsecurity сайт мэдээллээ.

Фэйсбүүк компаний эх сурвалжийн мэдээлснээр нийгмийн сүлжээ 2012 он онд хэрэглэгчдийн нууц үгийг шифрлэхгүйгээр хадгалж байсан ба уг алдаагаа өнгөрсөн нэгдүгээр сард илрүүлж зассан байна. Нууц үг нь ил байсан хэрэглэгчдийн ихэнх нь бага дата зарцуулдаг Фэйсбүүк Lite аппликейшн хэрэглэдэг байжээ.

Компаний зүгээс нууц үгийг зөвхөн ажилтнууд харах боломжтой байсан бөгөөд үүнээс үүдэн ямар нэг хэрэглэгчийн аюулгүй байдалд халдсан асуудал гараагүй гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард фэйсбүүк компани 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсан гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: NPR, BBC